Электрон тахеометр

ХҮЧИН ЧАДАЛ БА НАРИЙВЧЛАЛ

Trimble®   S9 электрон тахеометр нь инженерийн өндөр нарийвчлалыг талбайн хэмжилтийн технологитой хослуулсан хурд, нарийвчлалын төгс шийдэл юм.

Та скан, зураглал, хэмжилтийг нэг л багажаар хийж болно эсвэл маш өндөр нарийвчлалд хүрэх зорилгоор LongRange FineLock™  болон Trimble DR High Precision (HP) EDM функцуудыг ашиглаж болно. Оффис дотор боловсруулалт болон анализ хийхэд Trimble Business Center болон Trimble 4D office программуудад бүрэн найдаж болно.

Инженерчлэлд зориулсан функц

Trimble S9 электрон тахеометр нь мониторинг болон туннелийн хэмжилтэнд өөрийн найдвартай байдал, хурд, нарийвчлалаараа маш сайн тохирдог. Trimble DR HP EDM – ийг S9 HP –ийн 1” эсвэл 0.5” өнцгийн нарийвчлалтай  Long Range FineLock –той нэгтгэснээр хамгийн шаардлага өндөртэй төслийн ард ч амархан гарч болно. 

Trimble DR Plus and DR HP EDM

Trimble  DR Plus зай хэмжих технолоийн тусламжтай Direct Reflex-ийн зайг уртасгаж призмгүйгээр маш хол зайд хэмжих боломж олгоно.  Харин S9 HP-д байх DR HP EDM нь призмтэй үед илүү өндөр нарийвчлалаар хэмжинэ.  Trimble-ийн өндөр хүчин чадлын EDM-үүдийг үрэлт байхгүй MagDriveмотортой нэгтгэснээр юутай ч харьцуулшгүй хурдан хэмжилтийг нарийвчлал алдалгүй хийнэ.

Цэг дээрээ тогт

Trimble SurePoint тусламжтай чиглүүлгийн алдааг багасгаж зардал ихтэй дахин хэмжилтээс зайлсхий. Trimble S9 нь салхитай, ажиллуулж байх, суултын үед өөрийгөө автоматаар засч хэмжилт бүрийг нарийвчлалтай болгодог.

MultiTrackболон Target ID чадвараар хэмжигч нар идэвхитэй, идэвхигүй гэх мэт байны төрлийг ажлын орчин, нөхцөлд тааруулан сонгож байгаа зөв олж, хэмждэг. 

Ахисан түвшний инженерийн функц

Trimble S9 –д инженерийн нэмэлт Trimble Finelock технологи болон 3R лазер чиглүүлэгч сууж өгсөн. Trimble Finelock байг ойр орчмын призмд алдалгүй онодог.  Trimble LongRange FineLock сонголтууд нь хүчин чадлыг нэмдэг. Class 3R лазер чиглүүлэгчийн тусламжтай Trimble S9 HP  таны чиглүүлгийг газар доорх уурхай, туннелд холын зайнд ч танд харуулж чадна.

Өөрийн өмчийг 24/7 хяна

Өөрийн багажийн хаана байгааг 24 цагийн турш Trimble Locate2Protect технологоор хяна. Хүссэн үедээ өөрийн багажын байрлалыг үзэж, ажлын талбайгаас гарах үед дохио ирж, багажийг хүчтэй доргиох мэт зүй бүсээр ашигласныг мэдээлэх болно.

Бидний Trimble InSphere Equipment Manager систем багаж хэрэглэсэн байдлыг шалгах, программыг шинэчлэх, сайжруулах боломж олгоно. Trimble Locate2Protect ба InSphere Equipment Manager-тай байхад та өөрийн багажийг хэзээд бэлэн гэдэгт та найдаж болно. 

Trimble VISION ба SureScan

Технологи

Trimble S9 Trimble VISIONба SureScan технологитой хамт ирж болно. Сайжруулсан Trimble VISION нь хэмжилтийн явцад багажны харж буй дүрсийг шууд контроллер руу дамжуулдаг ба авсан зурагнуудаа өөр олон зүйлд ашиглаж болно. Trimble S9-д байдаг SureScan –ий тусламжтай мэдээллээр баялаг сканыг дахин сканнерт болон холбогдох программ хангамжинд мөнгө зарлагадалгүй өдөр бүр хийх боломжтой.

SureScan таны талбайг жигдхэн бүрхэж хамгийн үр дүнтэй скан хийх юм. 

Хүчирхэг талбайн болон оффисын программ  

Trimble контроллерууд болон Trimble Accessийн Тunnels, Monitoring, Pipelines and Mines зэрэг модулуудын автоматжуулалт нь ажлыг хурдан дуусгахад туслана. Trimble Access –ийн ажлын автоматжуулалтыг та ажилдаа тааруулан хүссэнээрээ өөрчилж болно.

Оффистоо Trimble Business Center ашиглан шалгалт, боловсруулалт, тэгшитгэн бодолтыг нэг дор хийж болно. Trimble 4D Controlоффисын программ нь мониторнгийн төслийн төгс шийдэл юм. Шууд болон хожуу боловсруулалтын аль ч төрөлд байгууламжийн хөдөлгөөнийг мэдрэх болно

Trimble S9 болон S9 HP тохиргоо


Онцлог тал

  • 0.5эсвэл 1өнцгийн нарийвчлал
  • Trimble DR Plus эсвэл HP EDM хурд, нарийвчлал, найдвартай байдал.
  • Нэмэлтээр Trimble VISION болон SureScan technology
  • Locate2Protect тоног төхөөрөмжийн шууд менежмент
  • Бүхнийг бодолцсон  Trimble Access Field Software
  • Датаг хурдан боловсруулах Trimble Business Center Office Software
  • Мониторингийн менежментийн Trimble 4D Control