Бидний тухай
Манай компани нь орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжүүдийг Монгол улсад нэвтрүүлэх, технологийн шинэчлэлийг бий болгох, геофизик, геодези зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих Монгол улсын хуулийн хүрээнд 2010 онд байгуулагдсан.
“ГЕО-Инструментс” ХХК нь олон жилийн дадлага туршлагатай, дээр дурдсан ажлыг гардан гүйцэтгэх инженер техникийн ажилтануудтай бөгөөд 2010 онд АНУ-ын Trimble фирмийн, 2013 онд АНУ-гийн Campbell Scientific фирмийн, 2017 онд Францын Delair Tech фирмийн албан ёсны борлуулагч болон ажиллаж байгаа билээ.
Түүнчлэн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд (ШУТИС)-д хандивийн журмаар шинээр TRIMBLE лаборатори байгуулсан бөгөөд оюутнуудын сургалтын материаллаг баазыг дээшлүүлснийг толилуулахад таатай байна.
Мөн Монголын Мянганы Сорилтын Сангаас (ММСС) санхүүжүүлэгдэж буй Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд Улаанбаатар хотод 4, Дархан, Эрдэнэт-д байнгын ажиллагаатай станц суурилж, 8 аймгийн төвийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газарт (ГХБХБГ) 2 долгионы GPS-ээр хангах ажил, Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын Яамны (ЗТБХБЯ) хэрэгжүүлэгч агентлаг Газрын Харилцаа Барилга Геодези Зураг Зүйн Газарын (ГХБГЗЗГ) захиалгаар 3 аймгийн төвүүдэд байнгын ажиллагаатай станц суурилуулах ажил, ГХБГЗЗГ-ын захиалгаар мөн 8 аймгийн төвд байнгын ажиллагаатай станц суурилуулах ажил, Барилга хот байгуулалтын яамны захиалгаар 23 ширхэг байнгын ажиллагаатай станц суурилуулах, Оюу толгой, Ухаа худаг зэрэг газруудад байнгын ажиллагаатай станц, Одон орон геофизикийн судалгааны төвийн (ООГСТ) захиалгаар 10 ширхэг станц нийлүүлэх ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн билээ.
Байгуулагдаад удаагүй ч улсын хэмжээнд 45 ширхэг байнгын ажиллагаатай станц суурилуулан хүлээлгэн өгч, 60 гаруй GPS, 10 гаруй электрон тахеометрийг захиалагчид нийлүүлсэн байна. Түүнчлэн 10 гаруй компанийн захиалгаар геофизикийн судалгаа, каротажийн үйлчилгээг үзүүлсэн амжилттай байна.
2011 оноос Trimble фирмийн засварын төвтэй болсон бөгөөд өнөөг хүртэл 150 гаруй багаж тоног төхөрөөмжийг засварлан хэрэглэгчид олгоод байна.
Манай компани талбайн болон цооногийн геофизикийн судалгаа хийх, чичирхийллийн судалгаа, байрлал тогтоох, өндрийн хэмжилт хийх, мониторинг ажиглалт хийх, газарзүйн мэдээллийн сан бүрдүүлэх, автомат хайлтын систем суурилуулах зэрэг үйлчилгээг үзүүлнэ.
Геофизик, геодези, цаг уур, кадастр, маркшейдерийн бүх төрлийн багаж тоног төхөөрөмж болон нисгэгчгүй төхөөрөмжүүдийг захиалагчдынхаа эрэлт хэрэгцээг шуурхай хүлээн авч, хамгийн богино хугацаанд, олон улсын стандартын түвшинд нийцсэн тоног төхөөрөмжийг нийлүүлж, ургарч, суурилуулж, сургалтыг хийн цаашдын хэвийн ажиллагааг ханган ажиллах болно.