TrimbleПрограмм хангамж

Trimble Business Center

Барааны товч танилцуулга

Trimble Business Center (TBC) нь GNSS, тотал станц, нивелир, дрон болон лазер сканнерын өгөгдлийг нэг программд нэгтгэдэг хэмжилт, барилгын оффисын программ. Тэгшитгэн бодолтоос CAD зураг, гадаргын загвар, эзэлхүүний тайлан хүртэл эцсийн бүтээгдэхүүнээ эндээс гаргана.

Төрөл
Хэмжилт, барилгын оффисын программ
Өгөгдөл
GNSS, тотал станц, нивелир, дрон, лазер скан, хөдөлгөөнт зураглал
Үйлдлийн систем
Microsoft Windows (64-бит)
Санах ой (RAM)
4 GB-аас дээш (дрон, скан өгөгдөлд 32 GB-аас дээш)

Лиценз, суурилуулалтын талаар лавлах

  • Лицензийн хувилбар, хугацааг хэрэгцээнд тохируулна
  • Байгууллагад нэхэмжлэх олгоно
  • Төхөөрөмж, системийн нийцлийн зөвлөгөө
Монгол хэлээрх танилцуулга (PDF)
  • Өгөгдөл нэгтгэх: GNSS, тотал станц, нивелир, дрон, лазер сканнерын түүхий өгөгдлийг нэг программд
  • Хээрийн өгөгдлийн хяналт: түүхий өгөгдлийг хүснэгт, шүүлтүүрээр шалгаж засна; Google Earth дээр давхцуулна
  • Тэгшитгэн бодолт ба COGO: статик, кинематик GNSS боловсруулалт, траверс, нивелирийн тооцоо, сүлжээний тэгшитгэн бодолт
  • CAD ба зураг: 2D/3D геометр, профиль, хөндлөн огтлол; DWG болон 3D PDF гаргана
  • Гадарга ба эзэлхүүн: гадаргыг харьцуулж, ухалт/овоолго, эзэлхүүний тайлан гаргана
  • Коридор: замын тэнхлэг, параметрт коридорын загвар, газар шорооны тайлан
  • Дрон ба VISION фотограмметр: ортомозайк, цэгэн үүл, өндрийн растер (UASMaster)
  • Скан ба цэгэн үүл: SX10, TX6, TX8 болон бусад сканнерын өгөгдлийг холбож, объект ялгана
  • Туннель, GIS, хөдөлгөөнт зураглал, шугам сүлжээ, өрөмдлөгийн төлөвлөгөө
  • Trimble Connect, Sync Manager: Trimble Access руу өгөгдөл илгээж, төслөө хуваалцана
  • Autodesk, Bentley, Esri форматыг импорт, экспорт хийнэ
  • IronPython макро: өөрийн команд, макро бичиж ажлаа автоматжуулна

Монгол хэлээрх танилцуулга

Техникийн үзүүлэлт, онцлогийг монгол хэлээр орчуулсан PDF файл.

Борлуулалтын инженертэй холбогдох

Төхөөрөмжийн сонголт, үнийн санал, туршилтын нислэг, ашиглах сургалт, засвар үйлчилгээний талаар зөвлөнө.

Үнийн санал авах

Утасны дугаараа үлдээвэл борлуулагч тантай холбогдож үнэ, сургалтын нөхцөлийг танилцуулна.

Таны мэдээллийг зөвхөн энэ хүсэлтэд хариулахад ашиглана.