DJI EnterpriseПрограмм хангамж

DJI Terra

Барааны товч танилцуулга

DJI Terra нь DJI-ийн дроноор авсан өгөгдлийг боловсруулах, нислэг төлөвлөх мэргэжлийн PC программ юм. 2D зураглал, 3D загвар, LiDAR цэгэн үүл, олон спектрийн зураглал болон цахилгаан шугамын үзлэгийн ажлыг нэг программд нэгтгэсэн. Геодези, хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч, уул уурхайн салбарт зориулагдсан.

Төрөл
PC программ
Үйлдлийн систем
Windows 10 (64-bit) эсвэл түүнээс шинэ
Нэвтрэлт
DJI данс
Хувилбарууд
Agriculture, Standard, Flagship, Education

Лиценз, суурилуулалтын талаар лавлах

  • Лицензийн хувилбар, хугацааг хэрэгцээнд тохируулна
  • Байгууллагад нэхэмжлэх олгоно
  • Төхөөрөмж, системийн нийцлийн зөвлөгөө
Монгол хэлээрх танилцуулга (PDF)
  • Нислэг төлөвлөх ба боловсруулах нэг программ: нислэгийн даалгавар зурж, авсан өгөгдлөө тэр чигт нь боловсруулна
  • 2D зураглал: тариалангийн талбай, жимсний мод, хот суурин газрын орто зураг үүсгэнэ
  • 3D загварчлал: зургуудаас 3D mesh загвар бүтээнэ
  • LiDAR цэгэн үүл: Zenmuse L1, L2, L3-ын өгөгдлийг боловсруулж, өнгөт цэгэн үүл гаргана
  • Олон спектрийн зураглал: ургамлын индекс болон тархалтын зураглал үүсгэнэ
  • Gaussian Splatting: орчны бодит дүр төрхийг өндөр чанартай сэргээнэ (Flagship, Education хувилбар)
  • Цахилгаан шугамын үзлэг: нарийвчилсан үзлэгийн даалгавар, шугамын хэсгийг харагдах гэрлээр загварчилна (Flagship хувилбар)
  • Хөдөө аж ахуйн хэрэглээ: хувьсах норм бүхий бордоо, цацалтын рецепт зураглал үүсгэж, Agras дронд дамжуулна
  • Кластер тооцоолол: олон компьютерийг зэрэг ашиглан их хэмжээний өгөгдлийг хурдан боловсруулна
  • Хэмжилт, тэмдэглэгээ: зураглал дээр зай, талбай, эзэлхүүн хэмжиж, тэмдэглэгээ нэмнэ
  • RTK/PPK өгөгдөл дэмжинэ: өндөр нарийвчлалтай байршил тогтоолт
  • DJI экосистемтэй нэгдмэл: DJI Pilot 2, FlightHub 2-той хамт ажиллана

Монгол хэлээрх танилцуулга

Техникийн үзүүлэлт, онцлогийг монгол хэлээр орчуулсан PDF файл.

Борлуулалтын инженертэй холбогдох

Төхөөрөмжийн сонголт, үнийн санал, туршилтын нислэг, ашиглах сургалт, засвар үйлчилгээний талаар зөвлөнө.

Үнийн санал авах

Утасны дугаараа үлдээвэл борлуулагч тантай холбогдож үнэ, сургалтын нөхцөлийг танилцуулна.

Таны мэдээллийг зөвхөн энэ хүсэлтэд хариулахад ашиглана.