DJI EnterpriseДрон

DJI Mavic 3M

Барааны товч танилцуулга

DJI Mavic 3M нь хөдөө аж ахуй, ургамлын хяналтад зориулсан авсаархан мультиспектр дрон юм. Харагдах гэрлийн камер болон 4 мультиспектр камертай тул тариалангийн талбайн ургамлын төлөв байдал, үржил шимийн ялгааг нарийвчлан үнэлнэ. Ургацын менежмент, ургамлан бүрхэвчийн хяналт, ухаалаг тариалангийн шийдэлд тохиромжтой.

Жин
~951 г
Нислэгийн хугацаа
~43 мин хүртэл
Ажиллах температур
-10°C ~ 40°C (14°F ~ 104°F)
Дүрс дамжуулах зай
15 км хүртэл (саадгүй орчинд)

Захиалгаар, 2–3 долоо хоног

  • Албан ёсны баталгаа 12 сар
  • Байгууллагад нэхэмжлэх олгоно
  • Хүлээлгэн өгөхдөө ашиглах сургалт хийнэ
Монгол хэлээрх танилцуулга (PDF)
  • Мультиспектр ба харагдах гэрлийн камер нэг дор: нэг нислэгээр ургамлын эрүүл мэнд болон ердийн зургийг зэрэг авна
  • Нарны гэрлийн мэдрэгч: гэрэлтүүлгийн өөрчлөлтийг автоматаар тохируулж, өөр өөр цаг, өдрийн хэмжилтийг харьцуулах боломж олгоно
  • Глобал хаалттай мультиспектр камер: хөдөлгөөнд гажилтгүй, тодорхой зураг авна
  • Өргөн талбайг хурдан хамарна: нэг нислэгээр их хэмжээний тариалан зураглана
  • RTK-аар нарийвчлалтай байршил: GCP цэггүйгээр сантиметрийн түвшний нарийвчлалтай зураглал хийнэ
  • Ургамлын индекс (NDVI гэх мэт): DJI Terra болон DJI SmartFarm-аар хурдан боловсруулж, талбайн ялгааг газрын зураг дээр харуулна
  • Хувьсах норм бүхий үйл ажиллагаа: бордоо, цацалтын өгөөжийг оновчтой болгоход туслана
  • Бүх чиглэлийн саад мэдрэлт: нислэгийг аюулгүй болгоно
  • Авсаархан, хөнгөн, эвхэгддэг: талбайд зөөвөрлөхөд амар, ганц хүн ажиллуулна

Монгол хэлээрх танилцуулга

Техникийн үзүүлэлт, онцлогийг монгол хэлээр орчуулсан PDF файл.

Борлуулалтын инженертэй холбогдох

Төхөөрөмжийн сонголт, үнийн санал, туршилтын нислэг, ашиглах сургалт, засвар үйлчилгээний талаар зөвлөнө.

Үнийн санал авах

Утасны дугаараа үлдээвэл борлуулагч тантай холбогдож үнэ, сургалтын нөхцөлийг танилцуулна.

Таны мэдээллийг зөвхөн энэ хүсэлтэд хариулахад ашиглана.